Он гарснаас хойш эхний есөн сарын байдлаар Монгол Улс нийтдээ 4.84 сая баррель газрын тос экспортолж, 271.7 сая ам.доллар олсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеийн түвшинд байгаа үзүүлэлт аж. Монгол Улсаас БНХАУ-ын хөрөнгө оруулалттай хоёр ч компани Монгол Улсаас газрын тос олборлож, экспортолж байна. Энэ онд “Петрочайна Дачин Тамсаг” компани нэг сая 50 мянган тонн, “Доншин” компани 50 мянган тонн газрын тос экспортлохоор төлөвлөжээ.
Монгол Улсын Засгийн газар, Энэтхэгийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар жилдээ 1.5 сая тонн газрын тос олборлох чадамжтай боловсруулах үйлдвэрийг 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. Энэтхэг улсын Экспорт-Импорт банкны нэг тэрбум ам.долларын зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )