ДОХИО | БНХАУ шатахууны экспортоо хязгаарлаж магадгүй

Б.Сэцэн | Zindaa.mn
52 минутын өмнө

Эх газрын Хятадад шатахуун, дизелийн түлшний нөөц нь буурч байгаагаас үүдэн экспортыг хязгаарлах магадлал нэмэгдсээр байна. Олон улсын томоохон агентлагуудын мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын төрийн өмчиит шатахуун нийлүүлэгчдийн нөөц 2.9% агшиж, 2022 оноос хойших доод түвшинд хүрлээ. Дизелийн түлшний нөөц нь 2.4% буурснаар 15 сарын доод түвшинд хүрсэн байна.

БНХАУ-ын засаг захиргаа АНУ-Ираны дайн эхэн үед хэдэн долоо хоног газрын тосны экспортоо хязгаарлаж байсан түүхтэй. Улмаар нөхцөл байдалтай уялдуулан Хятадын тал экспортын хязгарлалтаа зөөлрүүлж шатахуун, дизелийн түлш, онгоцны түлш зэрэг боловсруулсан бүтээгдэхүүний экспорт долоодугаар сард эргэн сэргэж байжээ.

АНУ, Ираны нөхцөл байдал шинэ шатанд гарч Ормузын хоолойд газрын тосны тээврийн онгоцнуудад халдах явдал нэмэгдсэн тул цаашид дэлхийн зах зээлд газрын тосны ханш өндөөр хэвээр үргэлжлэхээр байна. Ганцхан баримт дурдахад олон улсын зах зээл дээр брент төрлийн газрын тосны ханш есдүгээр сар гарсаар 20 орчим хувиар өссөн. Одоогоор энэ төрлийн газрын тос баррель тутамдаа 108 ам.доллароор худалдаалагдаж байна.

Ташрамд дурдахад Монгол Улс есдүгээр сард Хятадын талаас 10 мянган тонн автобензин,  мянган тонн онгоцны түлш, 3 мянган тонн дизелийн түлш авахаар тогтсон. Монголын талаас есдүгээр сар болон аравдугаар сард нэмэлт шатахуун авахаар хүсэлт тавин шуурхай судлуулж байгаа юм. АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямын мэдээлснээр наймдугаар сард БНХАУ-аас 6 мянган тонн “АИ-92” автобензин татан авчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top