Газрын тосны ханш 100 ам.долларт дөхлөө

Б.Сэцэн | Zindaa.mn
15 минутын өмнө

Ойрхи Дорнодын нөхцөл байдал улам хурцдаж, АНУ-Иран харилцан бие, биедээ халдаж эхэлсэнтэй холбоотойгоор газрын тосны ханш өслөө. Өнөөдрийн арилжаагаар брент төрлийн газрын тосны фьючерс ханш баррель тутамдаа 1.10 ам.доллароор өсөж 99.02 ам.долларт хүрсэн бол WTI төрлийн газрын тосны ханш 93.95 ам.долларт хүрсэн байна.

Хоёр долоо хоногийн өмнө газрын тосны ханш буурах хандлагатай байсан ч АНУ-Ираны нөхцөл байдал хурцдаж эхэлснээс хойш эргэн өсөх болсон юм. Одоогийн өсөлтийг долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад даруй 3-8 ам.доллароор өсөөд байна.

Өчигдөр Йемен дэх Ираны дэмжлэгтэй Хуситууд Саудын Арабын хэд, хэдэн хотод халдлага үйлдэж, АНУ-ын зүгээс Ираны газрын тос тээвэрлэгч хэд, хэдэн хөлөнгө онгоцонд халдсан нь зах зээлд маш том савлагаа үүсгээд байна. Хэрэв Иран-АНУ-ын дайн мөддөө намжихгүй, харилцан бие, биедээ халдсаар байвал үүнээс ч өсөх магадлалтайг шинжээчид анхаарууллаа. Европын холбооны зүгээс газрын тосны ханш өсөх нь нийлүүлтээс шалтгаалсан хомстолд хүргэх магадлалтай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top