Ормузын болон Баб-эль-Мандебын хоолойгоор газрын тосны тээвэрлэлт үргэлжилж байгаа хэдий ч Саудын арабын газрын тосны “Saudi Aramco” газрын тос нийлүүлэх шинэ чиглэлийг боловсруулж байна.
Тус компанийн ерөнхий захирал Амин Нассерын хэлснээр, Транс Арабын хоолойн үйл ажиллагаа тасалдсан нь цаг хугацааны шинжтэй. Тэрбээр хүмүүс Ормузын болон Баб-эль-Мандебын хоолой хаагдсан гэж бодож байна. Гэхдээ тус компани зогсолгүйгээр үйлчлүүлэгчдэдээ бүтээгдэхүүнээ нийлүүлсэн хэвээр байна.
Тус компани газрын тосоо Улаан тэнгисээс Египетээр дамжуулан Газар дундын тэнгис рүү тээвэрлэх “Sumed” чиглэлийг ашиглаж байна. Мөн дөрөв, тавдугаар маршруутыг боловсруулахаар ажиллаж байна гэж Нассер онцолжээ.
Транс Арабын хоолой нь нэг шугам бус харин олон шугамаас бүрдсэн систем тул нэгэн зэрэг үйл ажиллагааг нь зогсооход амаргүй болохыг Нассер дурджээ. Газрын тосны зах зээл дээрх нөхцөл байдлын талаар Нассер зарим улс орон стратегийн нөөцийнхөө зарим хэсгийг гаргаж, Хятад улс зохицуулагч хэрэглэгчийн хувиар импортын хэмжээгээ уялдуулах арга хэмжээ авч байгаа нь эерэг үүрэг гүйцэтгэж байгааг онцолжээ. Гэхдээ энэ нь түр зуурынх бөгөөд нөхцөл байдал үнэндээ сайжрахгүй байгааг тэрбээр хүлээн зөвшөөрсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )