Экспорт 12.6 хувиар өсжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 16

Он гарснаас хойш эхний есөн сарын байдлаар Монгол Улсын нийт экспорт 5.9 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.6 хувиар өссөн байна. Нийт экспортын 95.8 хувийг уул уурхай болон ноос, ноолууран бүтээгдэхүүн эзэлж буй аж.

Цаашид он дуустал экспортын хэмжээ өсөж Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны таамгаас 0.5 хувиар давж биелэх боломжтой байгаа юм. Хэдийгээр дэлхий даяар гадаад худалдаа, экспортын хэмжээ буурах хандлагатай байгаа ч хөрш улсуудын нөхцөл байдлаас шалтгаалан экспорт, импортын хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top