2025 онд гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас 63 хүүхэд нас баржээ

З.Энхлэн | Zindaa.mn
2026 оны 05 сарын 31

 

ОБЕГ-ын мэдээллээр 2025 онд гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас 63 хүүхэд нас барж, 35 хүүхэд түлэгдэж, бэртсэн байна. 2015-2024 оны статистикаас харахад, жилд дунджаар 50 хүүхэд аюулт үзэгдэл, ослын улмаас амиа алджээ.

Хүүхэд хамгийн их өртөж байгаа ослын:

49.6%-ийг усны осол,

33%-ийг гал түймэр,

7%-ийг зам тээврийн осол,

4%-ийг үер эзэлж байна.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд багачуудынхаа амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, амь нас, эрүүл мэндийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Хүүхдийн төлөө За бол Заавал хий" үндэсний хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dd(103.168.34.31) 2026 оны 06 сарын 01

Neg jiliin dotor gehed suuliin 10 jild ersedsen tsergiin alban haagchiin bolon uraldaanch Huuhdiin toonoos arai l deeguur yum uu daa Yaamaar ch yum be dee

0  |  0
Top