
2026 оны 2 дугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 6.3 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 7.0 хувь, хүнсний бүлгийн үнэ 12.1 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 4.3 хувиар тус тус өссөн байна. 2026 оны 2 дугаар сард Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 8.2 хувь, Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 8.4 хувь, Улаанбаатар хотод хүнсний бүлгийн үнэ 12.8 хувь, Баруун бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 6.0 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.
Улаанбаатар хотод худалдаалагдаж буй үхрийн цул 1 кг махны дундаж үнэ 2026 оны 2 дугаар сард 28812 төгрөг болж, 2024 оны 2 дугаар сараас 50.0 хувиар, 2025 оны 2 дугаар сараас 28.0 хувиар, өмнөх сараас 5.2 хувиар (1417 төгрөгөөр) тус тус өссөн байна. 1-р зэргийн гурилын дундаж үнэ 2026 оны 2 дугаар сард 2507 төгрөг болж, 2024 оны 2 дугаар сараас 3.3 хувиар, 2025 оны 2 дугаар сараас 12.6 хувиар өсөж, харин өмнөх сараас өөрчлөлтгүй байна.
Нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 2026 оны 2 дугаар сард 2590 төгрөг болж, 2025 оны 2 дугаар сараас 8.4 хувь (200 төгрөгөөр) өсөж, харин өмнөх сараас өөрчлөлтгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )