Экспортын 91 хувийг БНХАУ руу хийжээ

2024 оны 03 сарын 15

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны хоёрдугаар сарын үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар импортын барааны талаар дараах мэдээллийг танилцуулав. Импортын барааны үнэ 31.4 хувиар өссөн нь инфляцид 2.3 нэгж хувиар нөлөөлсөн байна. 2024 оны эхний хоёр сард Монгол Улс нийт 121 улстай гадаад худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.8 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 2.2 тэрбум ам.доллар, импорт 1.6 тэрбум ам.доллар байна.

Оны эхний хоёр сард хийсэн бараа эргэлтийн 69 хувийг БНХАУ-тай хийсэн бараа эргэлт бүрдүүлж байгаа бол экспортын 91 хувийг БНХАУ руу хийжээ.

 

Экспортод өсөлттэй бүтээгдэхүүнүүд нь нүүрс, зэсийн хүдэр баяжмал, төмрийн хүдэр баяжмал зэрэг бүтээгдэхүүн байв.

Тэгвэл импортын 34 хувийг Хятадаас, 28 хувийг Оросоос, 12 хувийг Япон улсаас зэргээр хийжээ. Эдгээр нь нийт импортын 84 хувийг эзэлсэн байна. ОХУ-аас импортолсон бүтээгдэхүүний 71 хувийг нефть, Японоос импортолсон бараа бүтээгдэхүүний 82 хувийг суудлын автомашин, Хятадаас импортолсон барааны 9 хувийг ачааны автомашин эзэлж байна гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top