Мэжор лигийн “Интер Майами” клубын довтлогч Лионель Месси Simplemente Futbol-д томоохон ярилцлага өгөхдөө хөвгүүдийнхээ тухай ярьжээ. Тиаго, Матео, Чиро гэх гурван хүүтэй. Аавынх нь нэр алдар эргээд хөвгүүдэд нь дарамт болж буй ч даваад гарахаас өөр замгүй тухай ярьсан байна.
“Одоогоор хөвгүүд гэм буруу огт хийгээгүй жаахан хэвээрээ байна. Гэхдээ ирээдүйд “Чи чинь Мессигийн хүү юм бол аав шигээ тоглооч” гэх үгийг сонсох л болно. Эвий дээ, одоо ойлгоогүй яваа ч ирээдүйд олон зүйл тэднийг угтана. Том болоод аав нь ийм амжилтад хүрэхийн тулд ямар амаргүй зам туулсныг мэдэх болно. Яаж олон жил хамгийн өндөр түвшинд тоглосныг ойлгож, үнэлж, хайрлана.
Дэлхийн аварга болсны дараа хүүхдүүдийнхээ баяр жаргалтай байгааг харах сайхан байсан. Ялангуяа Тиаго, Матео хоёр юу болоод буйг ойлгож буй болохоор онцгой баярсан. Тийм мөчийг мэдрэх боломж хөвгүүдэд минь олдсон. Гэхдээ шигшээ баг муухан тоглохоор намайг их шүүмжилдэг. Үүнийг олж мэдсэн хөвгүүд маань сэтгэлээр уначихдаг. Сэтгэл нь хөндүүрлэчихсэн “Яагаад энэ хүмүүс таны талаар ийм юм яриад байгаа юм бэ?” гэж асууж л байлаа.
Тиаго маань том нь болохоор илүү их эмзэглэнэ. Хожигдсон финалын тоглолтын дараагаар намайг шударга бусаар шүүмжлэхэд хүү минь “Аав аа, яагаад Аргентинд таныг хайрладаггүй юм бэ?” гэж асуусан ч удаатай” хэмээн Лионель Месси ярьсан байна.
Хөвгүүд маань хөлбөмбөгийн тоглолт их үзнэ. Мбаппэ, Винисиус, Левандовски, Ямаль гээд ярьж гарна. Гэхдээ яг хөлбөмбөгч сонгож, дуурайдаггүй юм. Тиаго хэрсүү, тоглолтыг хяналтандаа байлгаж, удирдах дуртай. Матео бол гоол оруулах л их дуртай даа. Тоглохдоо мөн ч сийрэг, сүйхээтэй. Чиро бол тэсэрч тоглох дуртай. Тийм болохоороо нэгийн эсрэг нэг тоглох гэж дурладаг юм. Ингээд харахаар хоорондоо өөр өөр. Хөвгүүдийнхээ тоглолтыг харж суугаа би азтай юм даа” гэж Мессиг хэлэхэд сэтгүүлч “Хөвгүүдээсээ илүү сайн хөлбөмбөгч болох нэгийг нь онцолж нэрлэж болох уу?” гэж асуужээ. “Хэрвээ нэгнийх нь нэрийг хэлчихвэл намайг элдэж хөөгөөд сүйд болгоно биз дээ, ха ха. Зурагт, сошиалаар дамжиж буй бүгдийг үзэж харж байгаа шүү дээ” хэмээн инээмсэглэн хариулсан байна.
Сэтгэгдэл ( 8 )
Худлаа орчуулах юм Мессигийн хүү .... хайрладаггүй биш дургүй байдаг юм бэ гэж асуусан шүү дээ
Худлаа орчуулах юм Мессигийн хүү .... хайрладаггүй биш дургүй байдаг юм бэ гэж асуусан шүү дээ
mongolchuud uhaantai bolohooroo hul bumbug togloh btugai meddeg ch hun bhgui ni saihan yum daa.hachin sahaltai bandi l bnoo

ghde l Ronaldo hangan shnda Messig
Агуу Мэсси ийм сайхан гэр бүлтэй байгаа нь үнэхээр сайхан санагдлаа. Ануу гайхамшиг бол энгийн гэр бүлийн амьдралд ийнхүү оршиж байдаг ажгуу.