Домогт тоглогчдын эрин үе өндөрлөх нь аливаа клубт хүнд тусдаг. Гэхдээ байна аа, зөвхөн манлайлагч байгаад зогсохгүй бүх цаг үеийн хамгийн аугаа тоглогчоо алдвал ямар байх вэ. Дэлхийд алдартай “1xBet” брэндийн хамтрагч Барселона клубийн домогт тоглогч Лионель Месси Каталон нутгаас явснаас хойших клубийн хүнд хэцүү замын тухай товч өгүүлье.
Бүх цагийн домог
Дөнгөж 17 настай Лео Барселона клубийн үндсэн багт анхны бэлтгэлээ хийхэд удирдлагууд нь үнэхээр гайхширсан юм. Өсвөр насны энэ жаал дэлхийн шилдэг тоглогчдыг торох юмгүй хуурч, Каталонийн нэр төр багийн бэлтгэлийн хаалганд гоолуудыг ар, араас нь оруулсаар байлаа. Бэлтгэлийн дараа Роналдиньо багийнхандаа хандан “Энэ жаал надаас илүү хөлбөмбөгч юм” гэж хэлсэн нь бий. Тухайн цагийн домогт хөлбөмбөгч Роналдиньо залуу хүүг урамшуулсан урмын үг гэж харж байсан ч цаг хугацаа түүний зөв байсныг тодотгон харуулсан билээ. Лионель Месси Барселона клубийн өмсгөлтэй 672 гоол оруулж, 34 цом өргөж, дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр зургаан удаа шалгарсан юм. Каталонийн хөгжөөн дэмжигчдийн хувьд Аргентин улсын харьяат энэ тоглогч зөвхөн талбайн жанжин байгаад зогсохгүй талбайн гадна нь шүтээн дүр болсон юм.
Хөндүүр хагацал
Харамсалтай нь энэ бахдам замнал клубийн хувьд ч, хувь тоглогчийн хувьд ч хүссэнээр төгсөөгүй. Өр ширэнд баригдсан Барселона түүнтэй гэрээ сунгахдаа цалинг бууруулахаар тохиролцсон ч шинэ гэрээг бүртгүүлж чадаагүй юм. Домог болсон Лионель Месси явах бодолгүй байсан. Ялангуяа ийм байдлаар явахыг хүсээгүй нь дамжиггүй. Гэвч аливаа түүх эхэлсэн шигээ дуусдаг нь жам.

Барселонагийн сүйрэл
Лионель Месси Барсагийн бүрэлдэхүүний гол дүр байлаа. Месси хувь тоглогчийнхоо гайхам ур чадварын ачаар ганган гоол оруулаад зогсохгүй, өрсөлдөгчийнхөө бөмбөгийн шилжилтийг хянаж чаддаг байв. Тэрээр тоглолтын хэмнэлийг удирдаж, багийнхаа довтолгоог зохин байгуулж, багийнхаа шилжилтүүдийг ч удирддаг байсан юм. Барсад гэрэл унтрахад чухам тэр л зүрхэнд нь итгэл төрүүлдэг байлаа. Гэвч Лионел Месси явахад байдал орвонгоороо эргэж Барсагийн танил хэв маяг нуран унаж, тоглолтод нь шууд нөлөөлсөн юм.
Барселона клубийн хувьд 2021/22 оны улирал Мессигүй тоглосон анхны улирал байлаа. Бүр тодруулбал Мессиг бүрэлдэхүүндээ багтаагаагүй 17 жилийн анхны улирал байсан юм. Тэд Ла Лигийн цомыг заналт өрсөлдөгч Реал Мадрирад алдаж, Эзэн хааны цомоос шөвгийн 16 шатанд мултрав. Аваргуудын лигийн тоглолтыг ч ярих юм биш. Хэсэгтээ гуравдугаар байранд орсон тэд олон жилийн дараа Европа лигт тоглохоор болов. Тэндээ ч олигтой байсангүй шөвгийн наймд Айнтрахт Франкфурт клубт талбайдаа 2-3 хожигдон, Европа лигээс хасагдлаа.
Дараа улиралд нь Реалын орон гарын байдлыг ашиглан гэнэтийн байдлаар Ла Лигт түрүүлж, Испанийн супер цомд ч ялалт байгуулсан. Гэвч Барсагийн Аваргуудын лигийн үр дүн тийм ч сайн биш байв. Хоёр дахь жилдээ дараалан Европа лиг рүү унасан ч, тэндээ Манчестер Юанайтедийг давж чадаагүй билээ.
Барсад гэрэл унтрахад чухам тэр л зүрхэнд нь гэрэл асааж, итгэл төрүүлдэг байлаа. Гэвч Лионел Месси явахад байдал орвонгоороо эргэж Барсагийн танил хэв маяг нуран унаж, тоглолтод нь шууд нөлөөлсөн юм.
Барселона клубийн 2023/24 оны улирлыг ярих юм биш. Тэд ямар ч цом өргөж чадаагүй. Энэ амжилтгүй улирлын дараа Каталонийн клуб Герман мэргэжилтэн Ханси Фликийг эгнээндээ нэгтгэлээ. Түүний мэргэн санаа, шинэ агуулга, залуу тоглогч тэр дундаа академийн тоглогчдод анхаарлаа хандуулсан нь үр дүнгээ эхнээсээ өгөөд эхэллээ. Чухам энэ цаг мөчөөс хойш Барса эргэн сэргэж, Европын тавцанд хүчирхэг клубийн нэг гэдэг алдраа эргүүлэн авсан юм. Мессигүйгээр тоглож суртлаа тэд гурван улирлыг зарцуулсан. Түүхэн дэх хамгийн аугаа хөлбөмбөгчийг алдах үнэ цэн нь угтаа ийм л өндөр байлаа.
Гэрэлт ирээдүй
Барселона клуб “Ла Масиа”-гийн авьяаслаг шинэ үеийг өлгийдөн авч байна. Пау Кубарси, Фермин Лопез, Ламин Ямаль. Тэд бүгд Барсагийн шинэ одод. Хожим хойно магадгүй Месситэй ч жишигдэж болох юм. Зарим нь бүр илүү ч гарахыг үгүйсгэхгүй. Ялангуяа Ламин Ямаль Леогоос ч илүү гарч мэднэ. Хамгийн чухал нь Барсагийн сая, сая хөгжөөн дэмжигчид ирээдүйг өөдрөгөөр харж байна.

Сэтгэгдэл ( 0 )