Гэрийнхэн нь оршуулаад гашуудаж байтал нэгэн эмэгтэй эсэн мэнд олджээ

Б.Сэцэн | Zindaa.mn
11 минутын өмнө

Балбын үеийн улмаас амиа алдсанд тооцогдож, гэр бүлийнхэн нь гашуудаж, оршуулах ёслол үйлдээд байсан эмэгтэй эсэн мэнд олджээ. Өдгөө 60 орчим настай Чандика Кумари Шреста гамшгийн бүсээс 10 хоногийн дараа, дөрвөн давхар барилгын нуранги дор 10 хоногийн турш ус, шавраар дүүрсэн нарийнхан хонгилд, нурангийн сиймхийгээр амьсгалан, тогтоол ус уун амь гарсан байна. Нутгийн оршин суугчид барилгын нуранги дороос тусламж эрсэн бүдэг, бадаг дууг олж сонсон, аврагчдад яаралтай мэдэгджээ. Улмаар Балбын цагдаагийн газар ослын газарт очин 45 минутын турш аврах ажиллагааг зохион байгуулсан байна.

Аврах ажиллагаа 45 минут үргэлжилж, улмаар түүнийг Катманду хотын цэргийн эмнэлэгт хэвтүүлсэн байна. Үерийн гамшиг болсноос хойш гэр бүлийнхэн нь түүнийг амиа алдсанд тооцож, гашуудлын ёслол эхлүүлээд байжээ. Бетравати мужид байгалийн гамшиг хамгийн хүчтэй уршиг тарьж, олон тооны хүн амиа алдсан юм. Шерста нь амиа алдсан олон мянган хүний нэгт тооцогдож байсан аж.

Балба-Төвдийн хил дээр наймдугаар сарын 26-нд болсон уулын үерийн улмаас 1300 орчим хүн амиа алдаж, 5500 орчим хүн сураггүй болоод байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top