Өнгөрсөн ням гарагт Балбад осолдсон “Yeti Airlines” компанийн ATR 72 онгоцны 71 дэх зорчигчийн цогцсыг олжээ.
Өнөөдөр /2023.01.18/ дахин нэг зорчигчийн цогцсыг нэмж олсноор нийт 71 хүний цогцсыг сүйрэл болсон газрын хавцлаас гаргаж аваад байна. “Nepalnews”-ийн мэдээлснээр аврагч нар 200-300 метрийн гүн хавцалаас зорчигчдын цогцсыг гаргаж авч байгаа аж.
Одоо нэг зорчигчийн цогцсыг хайж байгаа юм. ATR 72 онгоцонд 68 зорчигч, нислэгийн багийн дөрвөн гишүүн нийлсэн нийт 72 хүн байжээ.
Дээрх осол Балбад сүүлийн 30 жилийн хугацаанд болсон онгоцны хамгийн том сүйрэл болсон.
ATR 72 онгоцны зорчигчдын 53 нь Балбын иргэн байсан бол 15 нь гадаадын иргэн байжээ. Энэтхэгийн тав, Оросын дөрөв, БНСУ-ын хоёр, Ирланд, Австрали, Аргентин, Францын нэг нэг иргэн тус онгоцонд зорчиж явсан аж.
Сэтгэгдэл ( 0 )