Балба улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүн болохыг хүсэж байна гэж тус улсын ерөнхий сайд Шарма Оли ШХАБ-ын дээд хэмжээний өргөтгөсөн хурал дээр үг хэлэхдээ мэдэгджээ.
“2016 онд ШХАБ-ын яриа хэлэлцээний түнш болсон Балба улс тус байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элсэхийг тэсэн ядан хүлээж байна. ШХАБ нь илүү нэгдэл нягтралтай, улам бүр гүнзгийрч байгаа геополитик, эдийн засаг, экологийн донсолгоонд илүү тэсвэртэй байх ёстой” гэж тэр тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр, тайван бус энэ цаг үед бүс нутгийн хамтын ажиллагаа нь нийтлэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хэрэгсэл болж байна. Бид хамтдаа бүс нутгаа тогтвортой хөгжүүлэн цэцэглүүлж чадна гэж тэр онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )