
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д нэгдэх юм уу одоо байгаа статусаа өөрчлөх тухай өргөдлийг 19 орон гаргаад байгаа тухай ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Нурлан Ермекбаев сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
“ШХАБ-ын гишүүн улс, түнш улс, ажиглагч улсаар нэгдэх юм уу одоо байгаа статусаа өөрчлөх тухай 19 орны өргөдлийг одоо бид хэлэлцэж байна. Өнөөдөр ШХАБ-ын бүрэлдэхүүнд 27 улс багтаж байгаа нь тус байгууллагын зорилго, зорилтууд дэлхийн олон орны ашиг сонирхолд нийцэж байгаагийн илрэл юм” гэж тэр онцолжээ.
Наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд БНХАУ-ын Тяньжин хотод болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид, олон улсын 10 байгууллагын төлөөлөгчид оролцсон бөгөөд хамтын ажиллагааны тухай 15 баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Сэтгэгдэл ( 0 )