“Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн улсуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан нь гишүүн орнуудын нийгэм-эдийн засгийн хөгжилд ахиц гаргах, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад тус дөхөм үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ арга хэмжээнд ШХАБ-ын бүх гишүүн улсын төлөөлөгчид оролцож байгаа нь манай улсуудын хэлхээ холбоо бат бөх болохыг гэрчилж байна” гэж Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф /ШХАБ/ гишүүн улсуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд үг хэлэхдээ мэдэгджээ.
“Цаг уурын өөрчлөлтийг тогтоон барих тэмцэл нь ШХАБ-ын тэргүүлэх зорилт болох ёстой. Цаг уурын урьдчилан таамаглахын аргагүй өөрчлөлт нь хүн төрөлхтөн оршин тогтноход аюул учруулж байна. Түүнээс асар их сүйрэлт үр дагавар учирч байна. ШХАБ-ын бүс нутагт цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, хүрээлэн буй орчныг хамгаалах нь эдийн засгийн тогтвортой хөгжил болон нийгмийн сайн сайхан байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм” гэж тэр тэмдэглэсэн байна.
“Илүү тогтвортой, аюулгүй ирээдүйг цогцлоохын тулд ШХАБ-ын гишүүн орнууд экологийн хамтын ажиллагааг тэргүүлэх чиглэл болгох шаардлагатай байна” гэж Пакистаны ерөнхий сайд нэмж хэлжээ.
Л.Батбаяр
Сэтгэгдэл ( 0 )