Казахстаны Астан хотод энэ сарын 3-4-нд болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзалт хийж байна.
Энэ үеэр В.Путин энэ онд манай хоёр орон Халхын голын дайнд ялсны 85 жилийн ойн тэмдэглэж байна. ОХУ, Монгол Улсын харилцаа найрамдал, хамтын ажиллагааны эерэг суурин дээр үндэслэн хөгжиж байна гээд хоёр талын хамтын ажиллагааг эрчим хүчний салбарт өргөжүүлэх санал дэвшүүлэв. Түүний хэлснээр, эрчим хүч нь хоёр талын хамтын ажиллагааны гол чиглэлүүдийн нэг байсаар ирсэн. Бидэнд нүүрсустөрөгч, цахилгаан эрчим хүч гээд ярилцах сэдэв олон бий. Шаардлагатай үед ялангуяа хэрэв Монгол Улс уур амьсгал өөрчлөлттэй холбоотой асуудалтай тулгарвал Оросын тал тариа будаа, эрчим хүч болон бусад бараа бүтээгдэхүүнээр буцалтгүй тусламж үзүүлэхийг хичээдэг гэжээ.
Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд хэлэлцээр байгуулах нь хөгжлийн шинэ боломжуудыг нээсэн алхам болно хэмээн Кремлийн тэргүүн дурджээ. Түүний хэлснээр, Оросын тал тус улсад суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэхэд бэлэн байна. Нэг жилд хүлээн авах оюутны квотын тоогоор Монгол Улс тэргүүлэгчдийн нэгт ордог. Энэ квотыг цаашид ч нэмэгдүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 5 )
Хужаа троллууд хол очиж хэрмэндээ хуцаарай Оросын сургалт америкаас хамаагvй сайн даа.
оддоо ч орос гэхээс илүү америк гэх болж дээ
Хуцдаг тэнэг өвгөн. Иди в жопу.
Зөв шүү
XUCHINDUULI80955977