Олон Улсын эрүүгийн шүүх Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаагүй

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 02

Олон улсын эрүүгийн шүүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Монгол Улсад хийх айлчлалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд хандсан тухай мэдээлэл нь худал мэдээлэл гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Өлзийбаярын Золбаяр мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ.

Олон улсын эрүүгийн шүүх ОХУ-ын төрийн тэргүүн есдүгээр сарын 3-нд Монгол Улсад айлчлалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчид захидал ирүүлсэн тухай мэдээлэл худал бөгөөд бодит байдлыг гажуудуулсан, албан ёсны эх сурвалжийн мэдээлэл биш хэмээн Ө.Золбаяр онцолсон байна. Үүнээс өмнө ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орон хэдий ч ирэх айлчлалын тал дээр санаа зовохгүй байна хэмээн мэдэгдэж байжээ.

2023 оны гуравдугаар сарын 17-нд Олон улсын эрүүгийн шүүх В.Путиныг энгийн иргэд, тэр дундаа хүүхдүүдийн хууль бусаар Орост шилжүүлсэн гэх цэргийн гэмт хэрэгт холбогдсон хэргээр баривчлах тушаал гаргаж байсан билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.10.21.15) 2024 оны 09 сарын 03

ЗСБНХУ байхад МОНГОЛД тусгаар тогтнолыг байгуулахад тусалсан их орны дайны үед еврэйчүүдийг германы хорих газраасчөлөөлсөн нь орос улс бх шүү зеленскийд өвөө нар нь цаазын ял бэлдэж өгнө бх өө тусыг усаар хариулж бна дөө

1  |  0
E(202.9.40.39) 2024 оны 09 сарын 03

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

1  |  0
Top