Казахстаны Астана хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих “Сибирийн хүч 2” хийн хоолойн төслийн талаар хэлэлцжээ.
ОХУ-ын шадар сайд Александр Новакийн мэдээлснээр, Монголын талаас хийн хоолойн төсөл, байгалийн хий нийлүүлэх схемийг боловсруулахад оролцох асуудлыг хөндсөн байна. Талууд мөн Улаанбаатар Төмөр замын төсөл, Улаанбаатар хотын ДЦС-3-ын шинэчлэлийн төсөлд Оросын компаниудыг оролцуулах, Монголд газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн асуудлыг мөн хэлэлцжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Емхий хужаа Монголыг утаандаа утагдаад дуусаасай ядуу байгаасай гэж хvсдэг тул золбин хятадууд Монголын хегжилд саад хийгээл дэмжихгvй байхаа.Тиймээс Оростойгоо нийлж ондоо эрчим хvчний салбарт хамтрах нь дээр байхаа.Бас Дорнодоос емхий хужааг зайлуулж Тамсагаа авахгvй бол гуйлгачин хятадууд нефтийг нь уугаад сороод дуусгалаа яанаа?????????
Ter hooloigoo heregtei gewel orsuud öörsdöö tatdag ym bgaa biz syyld ne Ukraine schig örönd orood baahan hyn delberch yhej gai bolno zugeer öör sedeveer Hamtrahaa bod doo Tosnii yildwer yu bolson be???
Хийн хоолойг энэ 2 юу гэж яриад ч яах вэ дээ, хийн хоолойн асуудал дээр эд Пу Ши-гийн амыг л харна ш дээ, Хүк бол бүр хэн ч биш