Улаанбаатар-Москва чиглэлийн нислэгийг сэргээх хэлэлцээ үргэлжилж байна

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 01 сарын 15

Улаанбаатар-Москва чиглэлийн шууд нислэгийг сэргээх тухай яриа хэлэлцээг талууд явуулж байна гэж РИА Новости мэдээлжээ. Хэлэлцээний үеэр Буриад руу нислэг үйлдэх асуудлыг мөн хөндөж байна гэж ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн яамны олон талт эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга Никита Кондратьев мэдэгджээ.

Хоёр талын шууд нислэгийг сэргээх яриа хэлэлцээг Монголын талтай явуулж байна. Зөвхөн Москва төдийгүй Оросын бүс нутаг, тэр дундаа Буриад руу шууд нислэг эхлүүлэх сонирхол байна гэж Кондратьев онцолсон байна.

Одоогийн байдлаар, Орос, Монголын хоорондын нислэгийг Оросын тээвэрлэгч компаниуд Эрхүү, Красноярск хотуудаас гүйцэтгэж байна. Өнгөрсөн оны зургаадугаар сард Росавиация компанийн дэд тэргүүн Алексей Буевич хоёр улсын хооронд жуулчдын урсгал эрчимтэй нэмэгдэж буйг мэдэгдэж байсан билээ. Агаарын тээврийн хөгжил нь хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал гэдгийг Буевич онцлоод нислэгийн чиглэлүүдийг өргөжүүлэх нь хоёр улсын иргэд хоорондын харилцаанд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн байна.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (91.166.54.44) 2026 оны 01 сарын 18

Өмхий иванууд явсан газраа гай болдог

0  |  0
Иргэн (91.166.54.44) 2026 оны 01 сарын 18

Өмхий иванууд явсан газраа гай болдог

0  |  0
Иргэн (91.166.54.44) 2026 оны 01 сарын 18

Оросуудыг бага оруулах хэрэгтэй

0  |  0
Зочин(59.153.113.232) 2026 оны 01 сарын 16

Оросуудад л хэрэгтэй байх, манайд бол хэрэггүй, оросууд Москва-УБ чиглэлд нисэж, манайхаар дамжиж ийш тийшээ явах, явсан улсаа зөөвөл зөөнө л биз, манайхан бол ямар хэрэгтэй гэж Москва руу нисэх, зорчигч урсгалгүй, алдагдалтай чиглэл л нэмэгдэхийн нэмэр баймаар санагдах, явах цөөн хэд нь орос ахынхаа онгоцоор нисчихэд л болох ш дээ

0  |  0
GANAA(178.174.229.45) 2026 оны 01 сарын 16

YAMARCH HEREGGUI HEN OROS RUU YAVAH BE ? KKK OROS AH GJ SOLIORDOG UHERUUD BOL BUUR YAVAHGUI

0  |  1
Top