
ОХУ, Монгол Улс харилцан хүндлэх зарчим дээр суурилсан яриа хэлэлцээ явуулж, олон улсын тавцан болон бүс нутагт явуулж буй үйл ажиллагаагаа уялдуулан ажилладаг гэж ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргалтай хийсэн уулзалтын үеэр мэдэгджээ. Уулзалт Олон улсын аюулгүй байдлын чуулга уулзалтын хүрээнд болсон гэж ТАСС агентлаг мэдээлжээ.
Москва, Улаанбаатарын харилцаа олон жилийн түүхэн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, харилцан туслалцаан дээр тулгуурлан хөгжиж буйг Шойгу онцлоод Дэлхийн хоёрдугаар дайны үеийн дайчин нөхөрлөлийг манай хоёр улс үргэлж дурсдаг хэмээн дурджээ.
А.Бямбажаргал Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн мэндчилгээг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд дамжуулахыг хүсээд С.Шойгу болон Оросын ард түмэнд Аугаа их эх орны дайнд ялсны 81 жилийн ойн мэндчилгээг дэвшүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )