Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв “Русский дом”-д “Агуу Путин: Эх оронч хүний эрэлхэг 100 үйл” номын нээлт боллоо.
Номын нээлтийн ёслолд түүх, манлайллын сэдвийг сонирхсон өргөн хүрээний зочид оролцов. Номын зохиогч-Дашзэвэгийн Сайнбаяр, Монголын зохиолч, багш.
Монгол дахь “Россотрудничество” байгууллагын төлөөлөгчийн газрын тэргүүн Валерия Кильпякова «Энэ ном баримтын цуглуулга төдий биш, бүх дэлхийн хүмүүсийн сонирхлыг татдаг хувь хүний талаарх зохиогчийн чин сэтгэлийн, гүн гүнзгий үзэл бодлын өгүүлэмж юм. Ялангуяа энэ номыг Монголын соёлын төлөөлөгч, зохиолч хүн бичсэн нь манай хоёр ард түмний сонирхол, хүндэтгэлийг төрүүлж байна» хэмээн онцолсон.
Дашзэвэгийн Сайнбаяр «Би түүнийг хувь хүнийх нь талаас энгийн, ойлгомжтой үгээр илэрхийлэхийг зорьсон. Тиймээс зурагт номын хэлбэрээр буюу мэдээлэл бүрийг дүрсжүүлэн сонирхолтой хэлбэрээр зурж чимэглэсэн нь сургуулийн сурагчдаас эхлээд насанд хүрэгчид гээд өргөн хүрээний уншигчдад зориулсан. Уншигчдын сэтгэгдлээс харахад тэдний сэтгэлд хүрчээ гэж бодож байна» гэв.
Номын танилцуулга амьд, сонирхолтойн дээр нээлттэй уур амьсгалд болж өнгөрлөө.
Энэхүү бүтээл нь соёлын хамтын ажиллагаанд улс орныг удирдагчийн манлайллын сэдвийг сонирхох бас нэгэн тод жишээ боллоо. Эх сурвалж: ОХУ-ын Элчин сайдын яам


Сэтгэгдэл ( 0 )