ШХАБ-ын орнууд Астанагийн тунхаг байгуулав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 05

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын орнуудын төр, засгийн тэргүүн нар Казахстаны Астана хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үр дүнгээр Астанагийн тунхгийг батлав.

Тунхагт:

-ШХАБ-ын гишүүн орнууд сансрын уудмыг аливаа төрлийн зэвсгээс ангид байлгахын төлөө байр сууриа илэрхийлэв.

-Оролцогчид 1968 оны гэрээгээр заасан цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмийг хадгалан үлдэхийг уриалжээ.

-ШХАБ-ын гишүүд Биологийн болон химийн зэвсгийг боловсруулах, үйлдвэрлэхийг хориглох тухай конвенцыг хатуу баримтална.

-ШХАБ-ын орнууд хиймэл оюун ухааны салбарын эрсдэлийг урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.

-ШХАБ-ын гишүүд илүү ардчилсан, шударга, олон туйлт дэлхийн хэв журмыг байгуулахыг дэмжинэ.

-Талууд Ираны цөмийн зэвсгийн хөтөлбөрийн талаарх үйл ажиллагааны иж бүрэн хамтарсан төлөвлөгөөний хэрэгжилтийг эргэн хангахыг уриалав.

-ШХАБ-ын орнууд үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх нь хамтын ажиллагааны гол чиглэлүүдийн нэг гэж үзэж байна.

-Талууд улс хоорондын сөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхийн төлөө байр сууриа нотлов.

-ШХАБ-ын орнууд нэг талын хориг арга хэмжээ, худалдааны хязгаарлалтад шүүмжлэлтэй хандав.

-ШХАБ-ын орнууд НҮБ-ын нэр хүндийг бэхжүүлэх зорилгоор шинэчлэх шаардлагатай гэж үзжээ.

-ШХАБ-ын орнууд Төв Азийг ШХАБ-ын хамтын ажиллагааны цөм гэж нэрлэв.

-Талууд олон улсын хамтын нийгэмлэгт хандан Терроризмтой тэмцэх тухай НҮБ-ын конвенцыг батлахыг уриалав.

-ШХАБ-ын орнууд эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг дэмжив.

-ШХАБ-ын орнууд хар тамхины хэрэглээг хуульчлахын эсрэг байна.

-Талууд Газын зурвасын энгийн ард иргэдийн амиа алдахад хүргэсэн ажиллагааг буруутгав.

-Талууд 2025 оныг Тогтвортой хөгжлийн жил болгон зарлав.

-ШХАБ-ын гишүүд Афганистан дахь нөхцөл байдлыг хэвийн болгоход чиглэсэн хүчин чармайлтыг дэмжинэ.

-ШХАБ-ын хүрээнд хамтран ажиллах нь Евроазийн аюулгүй байдлын үндэс болох боломжтой гэж үзэв.

-ШХАБ-ын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар тусгай бүлэг байгуулна гэж заажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top