Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх дараагийн нэр дэвшигчээр Монгол Улсыг харж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ШХАБ-ын гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралдааны үр дүнгээр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. ШХАБ-ын бүх гишүүн орон тус улсыг эгнээндээ нэгтгэхийг дэмжиж байна гэж Лавров онцолжээ.
Тэрбээр “БНХАУ болон бусад түншүүдийн хамтаар ШХАБ-д элсэх дараагийн боломжит нэр дэвшигчийг яах аргагүй Монгол Улс гэж үзэж байна. Газрын зургийг харахад тус улс ШХАБ-ын орон зайд зүй ёсоор тохирч байна. Бид хөрш монголчуудыг ийм шийдвэр гаргах тал дээр зоригжуулна. ШХАБ-ын бүх гишүүн орон дэмжиж байгаа” гэжээ.
Түүний хэлснээр, одоогоор ШХАБ-ын яриа хэлэлцээний түншийн статустай 14 улс байна. Лаос, Алжираас ийм статустай болох хүсэлтээ ирүүлээд байна гэж ТАСС агентлаг дамжуулжээ.
Сэтгэгдэл ( 13 )
Далд ор жинстэй зөвлөх гуай !
Одоо бүр шууд дарамталж эхлэх нь дээ!!!
ГУЦ АА, ГУЦ ГУЦ! ТА НАРЫН ШАХААНД ОРЖ ТЭР ШХАБ-Т ЧИНЬ ОРДОГ НЬ БИД БИШ! ТЭР БАЙГУУЛЛАГАД ЧИНЬ ЕР НЬ БҮРЭН ЭРХЭТ ТУСГААР УЛС САЙН ДУРААРАА ОРОХ ЁСТОЙ ЮМ УУ, ТА НАРЫН АЛБАДЛАГААР, ШАХААНД ОРЖ БЖ ОРОХ ЁСТОЙ ЮМ УЖ? ТҮҮНИЙГЭЭ ЭХЛЭЭД ХОЁРДМОЛ УТГАГҮЙГЭЭР ДЭЛХИЙ ДАХИНД ОЙЛГОГДОХООР САЙН ТАЙЛБАРЛАЧИХАЖ, ЗА ?
Ийшээ орж эдний атганд бүр гүн ороод яахав
Элбэгдорж мэдэж байгаа чамаар заалгахгүй
манай улсад эдийн засгийн ач холбогдолгүй холбоо. Орос, Хятадыг эс тооцвол бусад гишүүн орнууд нь бахь байдгаараа.
Элсүүлэх гэх тусам нь элсэхгүй гүрийгээд байх юм шүү, тусгаар улс байна даа, энэ өвгөний үгээр явах албагүй байлгүй дээ
хуцдаг халтар. Монголын ард түмэн мэдэх юмаа мэднээ...
Зөнөг өвгөн солиорвуу?! Манайх элдэв эвсэл хобоонд элсэхгүй. Авилгалтай тэмцээд тамирдаж унаж байна.
Hol ochij hutsaa muu novsh
Хоёр хөрш шахахад элсэж л таараа, ядуу орны зовлон их юм даа\n
худлаа шахалт үзүүлэх гээд л муу ноьш чинь
Энэ тэнэг иванд салаавч өгөөч