Эрдоган: Турк ШХАБ-д элсэхийг зорьж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 19

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайид Эрдоган Анкара Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элсэхийг зорьж байна гэж Самаркандад болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцсоны дараа мэдэгджээ.

Тэрбээр энэхүү асуудлыг ШХАБ-ыг даргалах Энэтхэгт улстай хийх хэлэлцээний үеэр хөндөнө гэж онцолсон байна. Ингэснээр, Турк тус байгууллагын гишүүн орнуудтай харилцаагаа цоо шинэ түвшинд гаргах боломжтой болно гэж Туркийн төрийн тэргүүн онцлон тэмдэглэснийг Анадолу агентлаг уламжилжээ.

Турк ШХАБ-д элссэнээр тус байгууллагад нэгдсэн НАТО-гийн анхны гишүүн орон болох юм.

ОХУ, Казахстан, Киргиз, БНХАУ, Тажикстан болон Узбекистан 2001 оны зургаадугаар сард Шанхай хотноо ШХАБ-ыг байгуулах тунхагт гарын үсэг зуржээ. Өдгөө тус байгууллагад дээрх зургаан орноос гадна Энэтхэг, Пакистан бүрэн эрхт гишүүнээр элсээд байна. Турк улс 2013 онд ШХАБ-ын яриа хэлэлцээний түншийн статустай нэгджээ.

Top