Балбад 5.6 баллын хүчтэй газар хөдөлсний улмаас Доти мужийн Дипаял хотод барилга нурж, дор хаяж зургаан хүн амиа алджээ. Мөн таван хүн бэртэл авч, эмнэлэгт хүргэгдсэн байна.
Газар хөдлөлтийн голомт Сети бүсэд 15.7 км гүнд бүртгэгджээ. Байгалийн гамшиг хүн бага суурьшсан газар болсон тул хохирогчдын тоо харьцангуй бага байна гэж эх баригчид мэдээлсэн байна. Газар хөдлөлт Энэтхэгийн Дэли хотод мэдрэгджээ. 2015 онд Балба улсад 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас есөн мянга орчим хүн амиа алдаж байв.
Далайд гарцгүй тус улс Энэтхэг, Евразийн тектоник хавтангийн уулзвар дээр байрладаг тул газар хөдлөлтийн идэвхтэй бүс гэж үздэг.
Сэтгэгдэл ( 0 )