Испанид галт тэрэгнүүд замаас гарч, 21 хүн амиа алдаад байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг замаас гарсны улмаас амиа алдсан хүний 21-д хүрээд байна гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. Испанийн TVE сувгийн мэдээллээр, ослын улмаас 100 орчим хүн гэмтэж бэртсэнээс 25-ынх нь биеийн байдал хүнд байна.

Испанийн төмөр замын дэд бүтэц хариуцсан төрийн өмчит Adif компанийн мэдээлснээр, осол орон ням гарагт орон нутгийн цагаар 19.45 цагт Андалуст гарчээ. Малаги-Мадридын чиглэлд явж байсан 317 зорчигч бүхий хурдны галт тэрэг замаас гарч Мадридаас Уэльва хот руу чиглэж явсан хурдны галт тэрэгтэй мөргөлдсөн байна. Ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Мадрид-Андалус чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг энэ сарын 20 хүртэл зогсоожээ.

Испанийн хааны гэр бүл осолд амиа алдсан зорчигчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн бөгөөд Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен мөн эмгэнэл илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top