“Хятадын төмөр зам” компани 450 км/ц хүртэл хурдлах чадвартай их өндөр хурдны CR450 галт тэрэгний ашиглалтын өмнөх туршилтыг хийж эхэлсэн тухай тус улсын China Daily сонин мэдээлжээ.
Туршилтын галт тэргүүдийг 450 км/ц хүртэл хурдлуулах туршилтыг Бээжинд хийж байгаа аж. CR450 галт тэрэгний ашиглалтын хурд 400 км/ц байх бөгөөд энэ нь одоо ашиглаж байгаа 350 км/ц хурдтай өндөр хурдны галт тэрэгнээс илүү байх юм. Туршилтын явцад инженерүүд галт тэргийг түргэн ашиглалтад оруулах үүднээс техникийн үзүүлэлтүүдийг нь оновчтой болгох ажээ.
CR450 галт тэргийг 2024 оны арванхоёрдугаар сард танилцуулсан бөгөөд энэ шинэхэн загвар нь ойрын ирээдүйд улс доторх тээврийг ихээхэн хурдасгах боломж олгох юм. Шинэ галт тэрэгний тоормослох зай илүү богино, тогтвортой, илүү боловсронгуй хяналтын системтэй зэрэг техникийн үзүүлэлтүүд нь аюулгүй байдлыг илүү өндөр түвшинд хангах боломж бүрдүүлжээ. Их өндөр хурдны шинэ галт тэргүүд нь бас илүү тохитой, эрчим хүчний хэмнэлттэй болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )