ОХУ-ын Буриад улсын Муйскийн дүүргийн Ангаракан станцад ачааны галт тэрэг замаасаа гарчээ.
Дорнод Сибирийн төмөр замын мэдээллээр, ослын улмаас хүний амь эрсдээгүй бөгөөд экологийн аюулгүй байдалд заналхийлсэн нөхцөлд байдал үүсээгүй байна. Осолтой холбогдуулан хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр замын тээврийн хэрэгсэл ашиглах заалтыг зөрчсөн хэмээн үзэж, эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна.
Ослын улмаас зорчигч тээврийн нэг галт тэрэг, ачааны долоон галт тэрэг саатаж, дэд бүтцийн объектуудад хохирол учирчээ.
Сэтгэгдэл ( 1 )
Орос будилж л байг. Ухаарах байх