Шинэчилсэн мэдээ
Өнөөдөр өглөө 09.00 цаг орчим Тайванийн зүүн хэсэгт зорчигч тээврийн галт тэрэг замаас гарч, осолдсон. Урьдчилсан мэдээллээр, ослын улмаас амиа алдсан хүний тоо 40-д хүрчээ. 61 хүн эмнэлэгт хүргэгдэж, 72 хүн галт тэргэнд үлдсэн хэвээр байна.
Үүнээс өмнө ослын улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, 20 гаруй хүн бэртээд байна гэж мэдээлж байсан билээ.
Тайтун суурин руу чиглэж байсан галт тэрэг Хуалянь суурингийн нутаг дэвсгэрт уулын туннель буюу нүхэн хонгил руу орохдоо осолдсон. Галт тэрэгний найман вагонд 350 хүн зорчиж байжээ.
Аврагчид одоогийн байдлаар 80-100 хүнийг эхний дөрвөн вагоноос гаргаж аваад байна. Таваас найм дахь вагон туннелийн ханыг мөргөсний учир хүчтэй эвдэрсэн тул аврагчид очиход хүндрэлтэй байна.
Сэтгэгдэл ( 0 )