Угаагдсан замыг сэргээж, ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН нээгдлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 07 сарын 27
Угаагдсан замыг яаралтай сэргээн засах ажлыг хийж, галт тэрэгний хөдөлгөөнийг өнгөрсөн шөнө нээсэн байна.
Өчигдөр орсон хүчтэй аадар борооны улмаас Аршаант-Давааны хоорондын 365 км-ийн 1-р зуутад 75 м газарт төмөр зам угаагдаж, 361 км -ийн гарам усанд автаж, Зүүнхараа өртөөнөөс тэгш чиглэлд аялж явсан 2554-р галт тэрэг 364 км-ийн 5 зуутад 14:23 цагт зогсоод байсан юм.
Мөн зам угаагдсаны улмаас Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 272-р галт тэргийг Аршаант өртөөнд зогсоож зорчигчдыг автобусаар Улаанбаатар хот руу тээвэрлэх ажлыг зохион байгуулсан бөгөөд Дархан-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 304-р галт тэргийг Ногоонтолгой өртөөнд зогсоохоор төлөвлөж байгаа бөгөөд Улаанбаатараас Эрдэнэт рүү 18:40 цагт явах зорчигчийн 273/312 –р галт тэрэгний аялалыг хойшлуулаад байсан юм.
Та бүхэн галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой мэдээллийг Төмөр замын лавлах 1900-1949 утсаар холбогдож аваарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top