Дахин нэг хүн галт тэргэнд дайруулж, амиа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 04 сарын 03

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдөр өглөөний 10:30 цагт нийслэлийн Баянзүрх дүүрэг, Хонхор өртөөний орчимд галт тэргэнд хүн дайруулж нас баржээ. Тодруулбал, өртөөний ТЗМ-426 дугаар замын хоёр дахь километрт Улаанбаатар төмөр замын засварын ажилтан настай эрэгтэй Ө ачааны галт тэргэнд мөргүүлэн амь насаа алджээ. Хэргийг харьяаллын дагуу Төмөр замын цагдаагийн хэлтэс болон Тээврийн цагдаагийн алба хэргийн газар үзлэг, шалгалтын ажиллагааг явуулжээ. Мөн ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар Улаанбаатар төмөр замын хяналт шалгалтын баг ажиллаж эхэлсэн байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Улаанбаатар төмөр замтай холбоотой нийт 62 осол гарч, зургаан хүний амь эрсэдсэн. Эдгээрийн дүгнэлт шийдвэрлэлтээс дурдахад, 22 нь үйлдвэрлэлийн осол хэмээн бүртгэгдсэн бол үлдсэн 40 осол нь үйлдвэрлэлийн бус осол хэмээн бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, төмөр замын ажилтан томилолтоор явж байгаад амь насаа алдсан, гэмтсэн бол авто осол болон бусад, ажлын байрандаа осолдсон бол технологийн дүрэм зөрчсөнөөс үүдсэн осол хэмээн шийдвэрлэж иржээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
доржпунцаг(202.179.31.44) 2019 оны 04 сарын 29

төгсөөд жил болж байсан хүүхэд анхны зам шалгалтаа хийж явсан өөрийнхөө харяа засварын вогонд дайруулсан энэ бол цэвэр тз замын алба бодлогын алдаа тз дээр гарсан асуудал байнга нуун дарагдаж байдаг

1  |  0
иргэн(192.82.64.220) 2019 оны 04 сарын 29

энэ Орос Хятад 2-ыг холбосон,тэдний ачааг зөөөдөг галт тэргийг нийслэл хотоосоо гаргаачээ. Ямар ч улсын нийслэл ачааны вагоныг хот дундуураа туучуулж байдаггүй байх. Тэр дуу чимээ, бүдүүлэг хурд, дуут дохио зэрэг нь нийслэлийн иргэдийн амар тайван амьдрах эрхийг зөрчөөд байна. Тэр галт тэрэг нь хэзээ замаасаа гарах юм бол гэж хажууд нь амьдрах хорооллын иргэд айдас хүйдэстэй амьдарсан болж байна. Галт тэрэг цаг тутам өөрөөр хэлбэл дунджаар хоногт 24 удаа зорчиж, хажуугаар нь дан вагоны хоосон толгой тэнхээ мэдэн дуут дохиогоо чарлуулж дээд хурдаар байнга холхиж явдаг зэргээ болиосой

1  |  0
Төмөр замчин (202.126.89.164) 2019 оны 04 сарын 29

Замын үүд өртөөнд харамсалтайгаар галт тэргэнд дайруулж эндсэн холбооны монтёрийг амиа хорлосон гэж дүгнэлт гаргасан гэсэн. Төмөр замчдын дунд амиа хорлох бодолтой хүн бол байхгүй шүү Жигжиднямаа. Битгий төмөр замчдын доромжлоод байгаарай. Замын 2-ийн бригадын дарга талийгаач залуу бас л ажлаа хийж явсан. Үнэн зөвийг нь хууль хүчний байгууллага олж тогтоогоосой.

2  |  0
Top