Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 7 зам тээврийн осол бүртгэгджээ

2026 оны 08 сарын 28

Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 7 зам тээврийн осол бүртгэгджээ.

Жолооч та бүхэн:

  • Явган хүний гарц болон уулзварт дөхөхдөө хурдаа урьдчилан сааруулах
  • Зам хөндлөн гарч байгаа болон гарч болзошгүй явган зорчигчид зам тавьж өгөх
  • Уулзвар, гарцаар нэвтрэхдээ хөдөлгөөний дараалал, тэмдэг тэмдэглэгээг мөрдөх
  • Анхаарал сарниулах гар утас ашиглах зэрэг үйлдлээс татгалзах

Явган хүний гарц нь явган зорчигчийн аюулгүй зорчих эрхийг хангах зориулалттай бөгөөд жолооч бүр энэ хэсэгт онцгой анхааралтай хөдөлгөөнд оролцох үүрэгтэй. Замын хөдөлгөөний дүрмийг сахин мөрдөх нь зөвхөн таны үүрэг төдийгүй бусдын амь нас, аюулгүй байдлыг хамгаалах чухал хариуцлага юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Засаг(59.153.114.105) 2026 оны 08 сарын 29

Санаатай үйлдлүүд байх магадлалтай тул сайн шалгаарай гэвч чадах уу МАН.

0  |  0
Top