СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Зам хөндлөн гарч байсан иргэдийг мөргөж гэмтээжээ

Өчигдөр буюу зургаадугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт "Автомашин хүн мөргөчихлөө” гэх дуудлага мэдээлэл иржээ.

Уг мэдээллийг шалгахад "Тоёота приус" маркийн тээврийн хэрэгслийн жолооч явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан 39 настай иргэн болон 2 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст байна. 

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэж заасан байдаг.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, давуу эрх бүхий явган зорчигчдод зам тавьж өгөх үүрэгтэйг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top