Өнгөрсөн шөнө нийслэлд нэг иргэн ачааны галт тэргэнд дайруулж, эмнэлэгт хүргэгджээ.
Тодруулбал, тавдугаар сарын 18-19-нд шилжих шөнийн 03.00 цагийн орчимд “Улаанбаатар” өртөөний орчимд ачааны галт тэргэнд хэн болох нь тодорхойгүй эрэгтэй хүн мөргүүлсэн ба гэмтсэн иргэнийг Нийслэлийн яаралтай түргэн тусламжаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэжээ.
Түүнийг эмнэлгийн сэхээн амьдруулах тасаг хэвтүүлэн эмчилж байгаа ч осолдсон эрэгтэй одоог хүртэл ухаан ороогүй хэвээр байгаа аж.
Хэргийг Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газарт шалгаж эхэлсэн бөгөөд галт тэргэнд мөргүүлсэн иргэн УБТЗ-ын ажилтан биш гэдэг мэдээллийг эх сурвалж хэллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Төмөр замын хөдөлгөөний дүрэм хүний цусаар бичигдсэн байдаг.
мөнхнаран ээжээ