Өнөөдөр өглөө /2021.06.07/ Пакистаны өмнөд хэсэгт хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас дор хаяж 30 хүн амиа алдаад байна.
Хоёр хурдан галт тэрэг Синд мужийн Готки хотын ойролцоо төмөр замын буудал хооронд мөргөлджээ. Албаны хүмүүсийн мэдээллээр, нэг галт тэрэг нь замаас гарсан байсан ба нөгөө нь ирж мөргөжээ.
Мужийн цагдаагийн комиссар Усман Абдуллагийн мэдээлснээр, ослын улмаас дор хаяж 30 хүн амиа алдаад байна. Мөн хэдэн хүн галт тэргэнд даруулсан бол 50 гаруй хүн гэмтэж бэртжээ.
Ослын дараа энэ бүс нутагт галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоожээ. Ослын газар цагдаа, аврагчид ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )