Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага Монгол Улсад 1.08 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Тус төсөл нь Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, ойн нөхөн сэргээлт, түймрийг бууруулахад чиглэгдэх аж.
Төслийн хүрээнд хортон шавжид идэгдсэн, түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх, мод үржүүлгийн газар, сургалтын төв байгуулах юм. Түүнчлэн гал түймрээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэх зорилготой аж.
Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагын ассамблейн 15 дугаар чуулган Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо болсон юм. Уг чуулганд Монгол Улсаас төлөөлөл оролцсон байна.

Сэтгэгдэл ( 0 )