Байгаль өөрөө хэр их ойг нөхөн сэргээх чадвартай вэ?

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 06

Австрали, АНУ-ын эрдэмтэд хамтран байгаль өөрөө хэдий хэмжээний ойг нөхөн сэргээх чадвартай болохыг үнэлжээ.

Судалгаагаар, хүний оролцоогүйгээр Мексикийн газар нутгаас том хэмжээний талбай ойгоор бүрхэх боломжтой болохыг тогтоосон байна. “Nature” сэтгүүлд бичсэнээр, хэрэв хүн төрөлхтөн ой модоо устгахгүй бол дэлхийн ойн сангийн нийт хэмжээ 215 сая га-аар нэмэгдэх гэнэ. Зүүн өмнөд Ази, Малайз, Энэтхэгийн нийт 98 сая га талбайг хамарсан бүс нутаг байгалийн нөхөн сэргээлтэд илүү тохиромжтой. Африк тивд 25.5 сая га талбайд байгалийн нөхөн сэргээлт явагдах боломжтой. Бразил, Индонези, Хятад, Колумб, Мексик зэрэг таван улсад ой 52 хувиар нөхөн сэргэх боломжтой бол 29 улсад нэгээс доошгүй га талбайд шинэ ой бий болох боломж бий.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top