ОХУ-д 2025 он гэхэд 50 мянга гаруй кв.км талбай бүхий шинэ ой бий болно гэж тус улсын Ойн тооллогын байгууллагаас мэдээлжээ.
Тус байгууллагын мэдээллээр, “Экологи” үндэсний төслийн Ойг хамгаалах холбооны төслийн хүрээнд ойжуулах ажлыг хэрэгжүүлэх гэнэ.
Ойн тооллогын байгууллагын дарга Павел Чащины хэлснээр, ирэх дөрвөн жилд нөхөн сэргээгдэх ойн талбай жилд дунджаар долоон хувиар нэмэгдэх гэнэ. Энэ онд багтаан 12 мянган кв.км газрыг ойжуулах бол 2022 онд 12 мянган кв.км, 2023 онд 13 мянган кв.км, 2024 онд 14 мянган кв.км талбайг ойжуулахаар төлөвлөжээ.
Энэ он гарснаас хойш тус улсад 590 мянган га ойг нөхөн сэргээсэн байна. Энэ онд нийт 1.2 сая га ойг нөхөн сэргээхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )