Цагаан ордны Дугуй танхимд сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр Германы канцлер Фридрих Мерцэд дөрвөн минут л ярих боломж олджээ. Уулзалт үргэлжилсэн 40 минутын үлдсэн 36 минутад Цагаан ордны тэргүүн Доналд Трамп ганцаар ярьсныг Focus Online хэвлэл онцлон мэдээлжээ.
Сэтгүүлчдийн асуултуудын ихэнх нь Трампт хаягласан байсан бөгөөд Трамп зочноос асуух асуулт байна уу гэж асуухад нэг сэтгүүлч “Украиныг дэмжих бодол бий юу” гэж Мерцээс асуужээ. Гэвч энэ асуултад Трамп мөн л хариулж эхэлсэн байна.
Германы Der Spiegel сэтгүүлд Канцлер Мерц Дугуй танхимд байсан ч бараг харагдаагүй гэж бичээд Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тэр сонин биш байлаа гэжээ.
Мерц, Трамп нар Вашингтонд пүрэв гарагт уулзалт хийсэн юм. Энэ нь тэдний хувьд анхны уулзалт байв.
Сэтгэгдэл ( 2 )
Германы тэргүүн АНУ-д ирээд өөрийн улсын тухай бус Украины тухай, дайны тухай л ганц хоёр үг унагасан даа хөөрхий. Тиймээс түүнд ярих боломж олдоогүй.
BALAI UVGUN