Германы иргэдийн 80 гаруй хувь нь АНУ-ыг ХБНГУ-ын найдвартай түнш гэж үзэхгүй байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 03 сарын 12

Германы иргэдийн 80 гаруй хувь нь АНУ-ыг ХБНГУ-ын найдвартай түнш гэж үзэхгүй байгааг социологийн судалгааны Forsa албанаас явуулсан санал асуулгын дүн харуулсан байна.

Санал асуулгад оролцогчдын ердөө 15% нь АНУ-ыг Германы найдвартай түнш үзэж байгаа ажээ. Санал асуулгын дүнгээс харахад, Германд цэргийн хүчээр халдан довтолсон тохиолдолд зэвсэг барин эх орноо хамгаалахад германчуудын 60% нь бэлэн гэдэгтээ итгэлтэй биш байгаа бол 17% нь ямар ч тохиолдолд хамгаалахад бэлэн, 19% нь “бараг л” бэлэн байгаа аж.

Санал асуулгад оролцогчдын 52% нь Христосын ардчилсан холбоо, Христосын нийгмийн холбоо намын эвслээс Германы канцлерын албан тушаалд нэр дэвшигч Фридрих Мерц засгийн газрын сайн тэргүүн байна гэдэгт итгэхгүй байгаа бол 38% нь итгэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top