Финланд улс цөмийн зэвсгийн импортод тавьсан хоригоо цуцалснаар ОХУ-ын цөмийн зэвсгийн болзошгүй байн жагсаалтад орсон гэж ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев мэдэгджээ.
Зургаадугаар сарын 17-нд Финландын парламент тус улсын нутаг дэвсгэрт цөмийн зэвсэгт оруулж ирэхийг зөвшөөрсөн хууль баталсан. Ингэснээр тус улс Оросын цөмийн зэвсгийн нэг бай болж байна гэж Медведев мэдэгджээ.
Үүнтэй зэрэгцэн Финланд улс Финий булангийн зүүн хэсэг дээгүүрх агаарын орон зайд түр хугацааны хязгаарлалт тавьсан тухай Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )