Финландын үйлдвэрчний эвлэлийн холбоодын пүрэв гарагт /2024.02.01/ төлөвлөсөн бүх нитийн ажил хаялтын улмаас тус улсын эдийн засаг 360 сая еврогийн алдагдал хүлээнэ. Хөдөлмөрийн зах зээлийн шинэчлэлийн эсрэг явуулах эсэргүүцлийн арга хэмжээ бүхий л салбарыг хамрах гэнэ.
Ажил хаялтад нийт 200 мянган хүн оролцоно гэж үйлдвэрчний эвлэлийн холбоод тооцоолж байна. Энэ өдөр тус улсад хэд хэдэн үйлдвэр зогсож, дэлгүүр, хүнсний сүлжээ, нийтийн тээвэр, зочид буудал, банк, шуудан, хүргэлтийн үйлчилгээ хаалгаа барина. Түүнчлэн, тус улсын бараг бүх нисэх онгоцны буудлууд нислэг үйлдэхгүй.
Сэтгэгдэл ( 0 )