Финланд өнөөдөр НАТО-ийн 31 дэх гишүүн болно

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 04

Финланд өнөөдөр /2023.04.04/ НАТО-ийн 31 дэх гишүүн албан ёсоор болно гэж тус эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгджээ.

Тэрбээр “Энэ бол түүхэн долоо хоног. Финланд улсыг НАТО-ийн 31 дэх бүрэн эрхт гишүүнээр хүлээн авснаар Финланд улс илүү аюулгүй, эвсэл илүү хүчтэй болно” хэмээн онцолсон байна. Дөрөвдүгээр сарын 4-ний өдөр НАТО-ийн төрсөн өдөр. 1949 оны дөрөвдүгээр сард Умард Атлантын эвсэл байгуулах тухай гэрээг Вашингтонд байгуулсан түүхтэй гэжээ.

Брюссель хот дахь НАТО-ийн төв байранд болох ёслолын арга хэмжээнд Финландын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто болон Батлан хамгаалахын сайд Антти Кайкконен нар оролцоно.

“Финланд улс нь НАТО-ийн цэргийн дэд бүтцэд хэдийн нэгдээд байсан. Албан ёсоор бүрэн эрхт гишүүн болсоноор Умард Атлантын гэрээний тавдугаар заалтын дагуу эрх зүйн баталгаа авч байна” гэж ОХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн Олон улс судлалын хүрээлэнгийн шинжээч Никита Липунов тодруулжээ. Түүнчлэн, Орос, НАТО-ийн хил хоёр дахин уртсаж, ойрын ирээдүйд тус улсад хязгаарлагдмал цэргийн контингент байгуулагдаж магадгүй гэж тэрбээр үзэж байна. АНУ тус улсын цэргийн дэд бүтцийг ашиглах боломжтой болж байна. Шинжээчийн хэлснээр, Балтын тэнгис НАТО-ийн усан хилд багтаж байна. Финланд нь Оростой шууд хиллэдэг учир Шведээс илүү Финландын гишүүнчлэл Москвагийн хувьд илүү эмзэг тусаж байна хэмээн Липунов онцолжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Элбэгээ(203.17.23.197) 2023 оны 04 сарын 04

Фашистууд төвийг сахисан финляндыг дайны хөлд чирэхээр болголоо

0  |  0
Элбэгдорж(202.21.100.210) 2023 оны 04 сарын 04

УРА УРА УРА

0  |  0
Уншигч(59.153.113.233) 2023 оны 04 сарын 04

Путлёрын гавьяа, үүгээр ч дуусахгүй, дахиад үзэж ханахгүй олон ангит онц сонирхолтой кино л гэсэн үг.

0  |  0
Top