Турк террорист байгууллагуудын гишүүдийг шилжүүлэн өгөхийг шаардав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 07

Турк улс Швед, Финландад хандан террорист байгууллагуудын гишүүдийг шилжүүлэн өгөх шаардлага тавьсан тухай Туркийн Хууль зүйн сайд Бекир Боздаг мэдэгджээ.

Анкара Курдистаны Хөдөлмөрийн нам болон 2016 онд төрийн эргэлт хийхийг завдсан хэмээн буруутгаж байгаа “ФЕТО” байгууллагын төлөөлөгчдийг шилжүүлэн өгөхийг тус хоёр улсаас шаардсан байна. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы өмнө нь мэдээлж байсанчлан Анкара Шведээс 73 алан хядагчийг шилжүүлэн өгөхийг шаардаж байгаагаас дөнгөж 3-4 хүнийг шилжүүлжээ.

Турк, Швед, Финландын гадаад хэргийн сайд нар НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр тус хоёр улсыг НАТО-д элсэх боломж олгосон санамж бичиг байгуулсан билээ. Баримт бичигт талууд терроризмтой тэмцэх, ялангуяа Туркийн зүгээс террорист гэж цоллодог Курдистаны Хөдөлмөрийн намын эсрэг хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Швед, Финланд тавдугаар сарын 18-нд НАТО-д элсэх өргөдлөө өгсөн. Мадридад болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр тус хоёр улс урилгаа авна гэсэн хүлээлттэй байсан ч Турк хориг тавьж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top