Турк улс Швед, Финландыг НАТО-д элсүүлэхийг дэмжих 10 болзол тулгажээ. Туркийн “Yeni Şafak” хэвлэлд мэдээлснээр, Анкара тус хоёр улсад Курдистаны Хөдөлмөрийн нам болон исламын номлогч Фетхуллах Гюленийн байгууллагуудын эсрэг тэмцэлд нь дэмжлэг үзүүлэх, тус орнуудад эдгээр байгууллагын салбарыг байгуулах аливаа оролдлогыг таслан зогсоох, терроризмтой холбоотой актив, холбоодыг царцаах нөхцөл тавьсан байна.
Үүний сацуу Швед, Финланд дахь терроризмтой холбоотой этгээдүүдийг албадан гаргах, шилжүүлэхэд онцгой ач холбогдол өгчээ. Курдистаны Хөдөлмөрийн нам зэрэг террорист байгууллагуудад жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглох, Турк улстай тагнуулын мэдээлэл солилцох, Туркийн эсрэг тавьсан хязгаарлалтуудыг цуцлах зэрэг болзол тавьсан байна. Швед, Финланд Умард Атлантын эвсэлд нэгдвэл эдгээр үүргийг биелүүлэх ёстой гэж мэдэгдэлд дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )