Турк улс Финланд, Шведтэй хэлэлцээ хийхээс татгалзав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 16

 

Анкара Финланд, Шведтэй гурван талт хэлэлцээнд хийх НАТО-гийн саналд татгалзсан хариу өгсөн тухай “Financial Times” эх сурвалж дурдан мэдээлжээ.

Хэлэлцээ нь тус хоёр улс НАТО-д элсэх шийдвэрээс үүдэлтэй маргааныг шийдвэрлэх зорилготой байв. Уулзалтыг лхагва гарагт товлосон байсан ч болоогүй байна. НАТО-гийн зуучлалаар гурван талт уулзалт зохион байгуулах оролдлого бүтэлгүйтсэн гэж НАТО-гийн төлөөлөгч мэдээлжээ.

Скандинавын хоёр улс өнгөрсөн сарын 18-нд НАТО-д элсэх өргөдлөө өгсөн билээ. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тус хоёр улс Турк улсад хориглосон Курдистаны Хөдөлмөрийн намтай холбоотой гэж үзэн НАТО-д элсүүлэхийг дэмжихгүй гэж мэдэгдээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баянаа(64.119.16.69) 2025 оны 03 сарын 13

Зөв л байна

1  |  0
dorj(178.174.229.45) 2025 оны 03 сарын 13

jinhene daranguilagch islamiin hargis tulguur uzelt uvgun duu huurhii

2  |  0
нато зайл(66.181.160.56) 2025 оны 03 сарын 13

зөв зөв

1  |  0
Close menu