НАТО-ийн дээд хэмжээний уулзалтад гишүүн 32 орноос гадна 10 орны төлөөлөгч оролцоно гэж эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте мэдэгджээ.
Тэрбээр “Энэ бол АНУ тэргүүтэй 42 орны эвсэл юм. Эл эвсэл нь Доналд Трампын тэргүүлж буй 42 орныг хамтдаа сөрөн зогсдог Хятад, Умард Солонгос, Иран, Оростой өрсөлдөж байна” гэж “Fox News” сувагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Марк Рютте НАТО зэвсгийн нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай болохыг хүлээн зөвшөөрсөн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп зэвсэг үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр компани хоорондын хамтын ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор батлан хамгаалахын салбарын худалдан авалтын тухай хууль тогтоомжоо боловсронгуй болгохоор ажиллаж буйг дурдсан байна. Доналд Трамп НАТО-ийн гишүүн орнуудыг цэргийн төсөв болон үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг уриалж байгааг мөн онцолсон байна.
НАТО-ийн дээд хэмжээний уулзалт Туркийн Анкара хотноо ирэх сарын 7-8-нд болох юм.

Сэтгэгдэл ( 1 )
4 хөн улсын эсрэг 42 улс орон зогсож байгаа хэрэг үү? үхтэлээ айж байгаа юм байна.