Япон улс АНУ-аас зэр зэвсэг худалдан авч, Украинд нийлүүлэх хөтөлбөрт нэгдэж буйгаа зарлажээ.
NHK сувгийн дамжуулснаар, НАТО-ийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд тус улс радар, сум нэвтрүүлдэггүй хантааз зэрэг хөнөөлт бус хэрэгсэл худалдан авах аж. Энэ талаар тус улс НАТО-ийн бусад гишүүн орон болон Украинд мэдэгджээ.
АНУ-аас зэвсэглэл худалдан авч, Украинд нийлүүлэх НАТО-ийн хөтөлбөрийг өнгөрсөн оны долоодугаар сард НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар зөвшилцсөн байна. Тус хөтөлбөрт НАТО-ийн гишүүн 20 орон болон Австрали, Шинэ Зеланд нэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )