Япон улс үндэсний ашиг сонирхлоо эн тэргүүнд тавина

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 10 сарын 24

Оросын “Лукойл”, “Роснефть” компаниудын эсрэг АНУ хориг нэвтрүүлсэнтэй холбогдуулан Японы Засгийн газар зохих хариу үйлдэл үзүүлэх бөгөөд цаашдаа Украины эргэн тойрны нөхцөл байдалтай холбогдуулан арга хэмжээ авахдаа үндэсний ашиг сонирхлоо эн тэргүүнд тавьсаар байх болно гэж тус улсын Засгийн газрын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Минору Кихара мэдэгдсэн байна.

Уг хориг Японы компаниуд болон эдийн засагт нөлөөлөх үү гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр хариулахдаа, “Би таамаглал дэвшүүлэхийг хүсэхгүй байна. Гэхдээ Засгийн газар эрчим хүчний аюулгүй байдлаа хангах үүднээс зохих хариу үйлдэл хийнэ” гэж тэмдэглэжээ. “Японы эрх баригчид дэлхийн хамтын нийгэмлэг, юуны түрүүнд “Их 7”-ийг бүлгийн гишүүн орнуудтай хамтран ажиллаж, Оросын эсрэг хатуу хоригууд нэвтрүүлсэн. Цаашдаа бид Украинд тогтвортой энх тайван тогтоохын тул юу шаардлагатай байгаа хийгээд Японы үндэсний ашиг сонирхолд юу чухал болохыг бүх талаас нь дүгнэн ажиллах болно” гэж Кихара нэмж хэлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top