Японы Ерөнхий сайд Украинд айлчлах боломжийг судалж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 22

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида ирэх хоёрдугаар сарын дундуур Киевт айлчлах боломжийг судалж байгаа талаар “Yomiuri Shimbun” сонин мэдээлжээ.

Тэрбээр Киевт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийх аж. Украин дахь дайны нөхцөл байдлын дүгнэлттэй холбоотойгоор эцсийн шийдвэр гаргах талаар Японы хэвлэлүүд мэдээлсэн байна.

Японы Ерөнхий сайд Украинд айлчлахаар тогтвол Киев болон Токиогийн зүгээс хамтарсан мэдэгдэл хийж, Фүмио Кишида болон Украины эрх баригчид Оросын үйлдэлд шүүмжлэлтэй хандах аж. 

Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Япон улс цэрэгжилтийн замаар орж байна” гэжээ. Түүнчлэн Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Оросын цөмийн зэвсгийн талаарх Япон болон АНУ-ын мэдэгдлийг хий сэжиглэл гэж үзэж буйгаа хэлсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top